С.Оюун: Ганц удаа сая тєгрєг авах бус сая тєгрєгийн цалинтай болох нь чухал
-Єнєєгийн улс тєрийн амьдрал хэтэрхий шударга бус єрсєлдєєнтэй гэдэгтэй та санал нийлэх vv?
-Миний бодлоор Монгол Улсын хувьд хамгийн чухал асуудал бол хэдэн арван жил ашигт малтмал, томоохон тєслvvдээс орж ирэх хєрєнгє, орлогыг зєв зохистой зарцуулах нь нэн чухал асуудал болчихоод байна. Харамсалтай нь сонгуулиас сонгуульд хvнд мєнгє єгч иргэдийн саналыг худалдаж авдаг, сонгуульд сая сая тєгрєгєєр нь бэлэн мєнгє амлаж ялдаг буруу бодлогодоо баригдаад МАХН, АН ч тэр энэ байдлаасаа гарч чадахгvй байна. Хувь гишvvдтэй санал бодлоо солилцож байхад "Мєнгє тараах буруу байгаа юм. Хvмvvс єндєр цалинтай ажилтай байх л чухал. Тvvнээс биш хэдэн тєгрєг орж ирлээ гээд талын нэг тараагаад хаячихаад байх юм бол эдийн засаг дампуурна" гэж ойлгоод байгаа боловч сонгуулийн амлалтдаа баригдаад татгалзаж чадахгvй байдалд хvрчихээд байгаа. Мэдээж єнєєдрийн нєхцєлд орлого багатай, амьдрал бэрх, ядуу айл єрхvvд маш их бий. Ний нуугvй хэлэхэд манай улсын єрх айлуудын 50-иас дээш хувийнх нь олж буй орлого амьдралд нь хvрэлцэхгvй байгаа. Тэр vvднээс иргэдэд 1.5 сая тєгрєг хэрэгтэй. Гэхдээ хэдэн жилийн дараа, эдийн засгаа дампууруулан байж бэлэн мєнгє зvгээр тараах гэхээсээ илvv cap болгон авдаг нэг сая тєгрєгийн цалинтай байх нь чухал биз дээ. Засгийн газрын явуулах бодлого бол эдийн засаг, хувийн хэвшлээ дэмжээд, зєвхєн Оюутолгойгоор хязгаарлагдахгvй бусад дараа дараагийн томоохон тєсєл хєтєлбєрvvдээ эхлvvлээд хvн болгон ажилтай, cap болгон сая тєгрєгийн цалин авдаг бодлоготой баймаар байгаа юм. Одоо энэ мєнгє тараана гэдэг гаж амлалтаасаа салахгvй юм бол мєнгє тараасан ч гэсэн юмны vнийг хєєрєгдєєд эрсдэл ихсэхээс єєр олигтой єєрчлєлт, vр дvн гарахгvй. Сая байтугай тавин мянган тєгрєг тараагаад л эхлэхэд л эдийн засагт сєргєєр нєлєєлнє. Нэгэнт сєхєрсєн эдийн засгийг єєд нь татахад бэрх. Нєгєє талаар хvн юм бvтээж, орлого олж байж эдийн засаг хєгждєг болохоос юу ч бvтээгээгvй мєртлєє бэлэн мєнгє тарааж, бэлэнчлээд байвал эдийн засаг дампуурдаг юм байна лээ. Эндээс харахад манайхны яриад байгаа зарим нэг зvйл буруу, хатуухан хэлэхэд мухардалд ороод гацах замаар л яваад байгаа юм шиг харагдаад байгаа юм.
-ИЗН сvvлийн хэдэн жил УИХ-д суудалтай нам гэгдэж буй ч бvлэг байгуулах хэмжээнд хvрээгvй. Намын бvлгvvд завсарлага аваад л харин таны vгийг бараг л тоодоггvй. Шуудхан хэлчихэд олонхоороо шийдлээ гээд алх цохиод л дуусаа. Ингэхэд танай намын мєрийн хєтєлбєр яаж хэрэгждэг юм бэ?
-2008 оны сонгуулиас хойш мєрийн хєтєлбєрєє хэрэгжvvлэх боломж бараг байхгvй шахуу болчихоод байна. Яагаад гэвэл бvлэггvйгээс гадна хамтарсан их эвслийн Засгийн газар байгуулагдсан учраас сєрєг хvчин, цєєнх байхгvй гэхэд болно. 2004-2008 онд аль ч улс тєрийн хvчин олонх болоогvй учраас цєєхєн суудалтай намууд ч гэсэн Засгийн газарт хамтран ажиллах боломжтой байсан. Тухайн vед асуудалд нєлєєлєх боломж Засгийн газарт ч, УИХ-д ч байсан. Єнгєрсєн нэг жилийн хугацаанд vнэхээр боломж хомсхон байна даа.
-Яаж байлгах вэ. УИХ-д суудалтай намуудын нэг атлаа мєрийн хєтєлбєрєє тусгахгvй байна гэдэг харамсалтай хэрэг шvv дээ?
-Ер нь гурав дєрєв дэх буюу хоёр том нам гээд байгаа улс тєрийн намаас єєр орон зай Монголын Улсад байна уу, vгvй юу гэдэг том асуудал. Манай намыг дэмжих хvмvvсийн тоо 20 орчим хувь байдаг юм байна лээ. Сонгогчдын 20-иод хувь нь энэ хоёр намаас бусдыг нь дэмжье гэсэн бодолтой байдаг ч тэр 20 хувь нь УИХ-д тєлєєллєє олж чаддаггvй. Єнгєрсєн сонгуулиар гэхэд л ИЗН 11 хувийн саналыг авсан. Єєрєєр хэлбэл нэр дэвшигчдэд єгсєн нийт саналын 11 хувийг авсан гэсэн vг. Гэвч парламентад ганцхан хvний л суудалтай байна. Эндээс харахад нэгд, сонгуулийн тогтолцоо жижиг намуудыг буюу арав хорин хувийн дэмжлэгтэй байгаа намуудыг УИХ-д оруулахгvй байх "vvрэгтэй". Сонгуулийн тогтолцооноос гадна улс тєрийн машин буюу мєнгєн дээр тогтсон, хvний ядууг далимдуулсан, шинэ шударга єрсєлдєєнийг хаагаад буй улс тєрийн энэ тэгш бус єрсєлдєєнд эмэгтэйчvvд, бие даагчид болон хєндлєнгийн намууд орох боломжгvй болчихоод байгаа юм.
-Тэгвэл сонгуулийн хуульд ямар єєрчлєлт оруулах нь зvйтэй юм бэ?
-Єнгєрсєн долоо хоногт УИХ дахь сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг хуралдсан. Д.Лvндээжанцан даргалдаг тус ажлын хэсэгт би улс тєрийн гуравдахь хvчнийг тєлєєлдєг гэж ч ойлгож болно. Уг нь ажлын хэсэг дээр пропорцианаль хуулийн тєслийг єргєн барихаар шийдсэн. Пропорцианаль хуулиар сонгуулиа явуулаад эхэлбэл дээр хэлсэн арав, хорин хувийн дэмжлэг авсан намууд УИХ-д хэд гурван суудал буюу нэг булэгтэй болох боломжтой болно гэсэн vг. УИХ дахь ажлын хэсэг дээр МАХН, АН ч дэмжсэн. Гэхдээ УИХ-д ороод дэмжлэг авах уу, vгvй юу гэдэг их эргэлзээтэй.
-Яагаад, ажлын хэсэг дээр дэмжсэн юм чинь харин ч УИХ-аар дэмжигдэх магадлал єндєртэй юм биш vv?
-Ємнєх их хурлын vед ч ажлын хэсэг дээр дэмжчихээд УИХ-дээр дэмжигдээгvй одоо хэрэглэгдэж буй томсгосон гээд дэлхийд бараг байдаггvй шахуу тогтолцоог сонгочихсон л байж байна. Гэхдээ ямар ч байсан ажлын хэсэг дээр нэлээд дэвшилттэй дэмжигдээд л явж байгаа. Дэмжvvлэхийн тєлєє бид ч зvтгэж л байна даа.
З.Сvхээ
Улаанбаатар таймс