Төв банкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчдийг сонгоход С.Оюун, З.Алтай, Д.Энхбат нар эсрэг санал өгөв
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Жавхланг томилохыг С.Оюун, З.Алтай, Д.Энхбат нараас бусад нь дэмжснээр 93.9 хувийн, дэд ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг С.Оюун, З.Алтай, Д.Энхбат нарын 6 гишүүнээс бусад нь дэмжиж 87.2 хувийн саналаар томиллоо. Үүний дараа Монголбанкны гурав бие биедээ баяр хүргэж, босоод явахыг завдав. УИХ-ын дарга тэднийг дуудаж, “Тогтоолоо батлаагүй байна. Баярлах болоогүй” гэснээр буцаад суулаа. Тэднийг дээрх албан тушаалд томилсон тухай тогтоолыг баталснаар албан ёсоор Монголбанкны ерөнхийлөгч болсон юм.