Лхагва, 9-р сар 08, 2010

Энд хайх зүйлээ бичнэ үү!

70 мянган тєгрєгєє авах нь иргэдийн зовлон, улс тєрчдийн жаргал болжээ

          Єчигдєр, єнєєдєр, маргааш за тэгээд цагаан сарын урд єдєр буюу битvvний єдрийг хvртэл 13 хоног иргэд багахан хэмжээний тулаанд оролцох нь ээ. Vнэндээ єнєєдєр нийслэлийн аль ч хороон дээр очсон бєєн хvмvvс шавааралдсан дvр зураг таныг угтана. Арай ч хэтрvvлж байна гэх хvн гарч магадгvй юм. Гэхдээ бодит байдал дээр ийм байна. Єглєє ажил ирэхэд, орой ажлаа тараад гэртээ очиход эргэн тойрны хvмvvсийн амнаас "Хороод дээр ёстой алалцаж байна аа" гэсэн яриа чихэнд сонстох. Эх орны баялгаасаа иргэддээ хувь хvртээж байгаа царай нь энэ. Cap шинээс ємнє 70 мянган тєгрєгєє авах гэж иргэд ийнхvv амь тэмцэн зvтгэж байна. Гэхдээ иргэд гэдэгт хєгжлийн бэрхшээлтэй иргэд болон єндєр настнууд, 16-гаас доош насныхан орж буй. Хороод дээр 16-гаас доош насныхны эцэг эх, хєгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэрийнхэн болон єдєр настнууд єєрсдєє хороод дээр дугаарлан зогсож байна лээ. Єчигдєр гэхэд Чингэлтэй дvvргийн зарим хороод дээр дугаарлан зогсох иргэд хоорондоо зодолдож багагvй vймээн дэгдэж, цагдаа очиж зохицуулсан бол Баянзvрх дvvргийн нэг хороонд дугаарлан зогсогсдын дундаас ухаан алдаж унасан тохиолдол гарсан байна.
           Ийм дvр зураг Баянзvрх, Чингэлтэй дvvрэгт ч бус бараг ихэнх дvvрэгт нийтлэг байгаа гэхэд болно. Уг нь энэ хувь хишгийн 70 мянган тєгрєгийг олгох ажил бvтэн жил vргэлжилнэ. Гэхдээ энэ бужигнааныг ганц тєрийн байгууллагад тохох бус иргэдээс єєрсдєєс нь шалтгаалсан зvйл ч цєєнгvй харагдсаныг нуух юун. Тиймээс бид єчигдєр энэ байдлыг хэрхэн зохицуулж шийдэж байгаа талаар сурвалжлахаар нийслэлийн Сvхбаатар дvvргийн 10 дугаар хороогоор орлоо. Тус хороон дээр биднийг очиход эмх замбараагvй байдал vvссэн зvйл тєдий л харагдаагvй. Хорооны гадна зогсох хvмvvст дугаар тарааж тэрхvv дугаарынхаа дагуу хvмvvс нь очиж дэвтрээ авч байгаа гэнэ. Засаг даргатай нь уулзахаар дотогш ортол vvдэнд хєл тавих зайгvй ахмадууд суучихаж, Засаг даргын єрєє рvv ороход мєн л єндєр настнууд дvvрэн байх юм. "Нэгэнт орж ирсэн юм чинь дэвтрээ авч байж л гарна даа" хэмээн нэг эмээ тас зєрєн Засаг даргын ширээний хажууд хєлєє жийн суугаад єглєє. Засаг дарга "манай єндєр наст-нууд ингэдэг юм. Эднийг чинь дахин дахин нааш цааш явуулаад байлтай биш. Тийм болохоор энд нь байлгаж байгаад л дэвтрийг нь єгєхєєс аргагvй" хэмээн ярилаа. Засаг дарга Д.Бямбацэрэнгийн зав чєлєєг харж байгаад цєєн асуултад хариулт авсан юм.


-Хоёрдугаар сарын нэгний єдрєєс эхлэн иргэдэд хишиг хувь хvртээх ажил эхэлсэн. Танай хорооны хувьд эхний ээлжинд хэдэн хvнд хишиг хvртээх вэ?
-Нийт 1000 гаруй хvнд хvртээхээр байгаа.

-Ачаалал их байгаа биз дээ?
-Маш их байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн ойлголт аваагvй юм уу яасан юм залуу хvмvvс ирж бид нарт яагаад єгєхгvй байгаа юм. Бид нар яах юм бэ гэж их асууж байна.

-Танай хороо иргэддээ дугаар тарааж байгаа юм уу?
-Тийм ээ. Тэгэхгvй бол болохгvй байна. Єчигдрєєс эхлэн дугаар тарааж байна. Vдээс ємнє нь дугаараа тараагаад vдээс хойш нь тараасан дугаарынхаа дагуу єгч байгаа.

-Хvмvvсийн зvгээс та нарт хэр чирэгдэл учруулж байна?
-Тийм зvйл бага байна. ХААН банкнаас хєгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэр болон хvvхдийн эцэг эхийг мєнгєє авах гээд очихоор итгэмжлэл хийлгэж ир гээд буцаагаад нааш явуулж байгаа нь жаахан чирэгдэл учруулж байна. Ерєнхийдєє янз бvрийн асуудал гайгvй байна.

-Зарим хороодод мєнгє хурааж байна гэсэн. Танай хорооны хувьд тийм зvйл байгаа юу?
-Манай хорооноос мєнгє тєгрєг хурааж байгаа зvйл нэг ч байхгvй. Харин итгэмжлэл, тодорхойлолт хийлгэхэд угаасаа 100 тєгрєг авдаг. Тvvнийгээ л авч байгаа.

-Хvн хvчний хувьд хvрэлцэж байна уу?
-Манай ажлын албаны таван хvн, хэсгийн ахлагч найман хvн, халамжийн газраас хоёр хvн ирж ажиллаж байгаа. Мєн иргэддээ чирэгдэлгvй vйлчлэх зорилгоор канон ажиллуулж байгаа. 100 тєгрєгєєр. Хорооны цагдаа зохицуулалт хийж байна. Зарим хvний нэр халамжаас ирээгvй байх юм. Тийм хvмvvсээ буцаагаад халамж руу явуулж байна. Гэхдээ халамжийн газраас зохицуулалт хийгээд яг манай дээр бvртгэлтэй хvнийг бол дэвтрийг нь єг гэсэн. Энэ асуудлыг зохицуулчихсан болохоор бас нэг асуудал цэгцэрч байгаа хэмээлээ.

Тvvнтэй ярилцсаны дараа дэвтэр тарааж байгаа хажуугийн єрєє рvv ороход бас л хєл тавих зай байсангvй. Єрєє нь ч бvгчим гэж жигтэйхэн юм билээ. Дугаарлан зогсох иргэдтэй уулзахад "Манай хорооны хувьд харин ч гайгvй. Бусад хорооны хувьд хvнд байгаа юм шиг байна лээ шvv дээ. Гэхдээ сая та нарыг ирэхээс ємнє хоёр хvн зодолдоод бас хєєрхєн жvжиг болсон" хэмээн ярилаа. Энэ vеэр хvмvvс маань тэр дундаа залуучууд бие биенээ хvндэтгэх тал дээр тиймхэн болчихоо юу даа гэсэн бодол тєрж байсан. "Чи дугаараараа орооч дээ" гэх эмэгтэйн тавьсан шаардлагад хорь гаруй насны залуу "Битгий солиороод бай, чамд ямар хамаатай юм" хэмээн ихэд уцаарлангуй хариулж байлаа.

Энэ хорооныхон 70 мянган тєгрєг олгохдоо хэн хэндээ хvндрэл vvсгэхгvй юмсан гэж ихэд хичээж байгаа нь ажиглагдсан. Хоёрдугаар сарын нэгэнд зєвхєн ахмадууддаа vйлчилж тэдэнд дэвтрийг нь олгох арга хэмжээ авчээ.
Cap шинийн баяраас ємнє хэдэн тєгрєгєє авч гараа цайлгах гэсэн иргэд маань ийнхvv амь тэмцэн зvтгэж байгааг харахад нэг л гунигтай. Заавал ингэж цагаан сарын ємнє цагийг нь тулгаж єгєн ард тvмнээ ийн бужигнуулах хэрэг юусан билээ. Иргэдийн зовлон улс тєрчдийн "жаргал" болох юм даа хєєрхий.

Б.Болор

Цаг хугацаа

Цаг агаар