ИРГЭНИЙ ЗОРИГ НАМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 10 ЖИЛИЙН ОЙД
ЗОРИУЛЖ ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
ЗОРИЛГО:
Монгол улсынхаа хөгжил дэвшилд залуу үеийнхний оролцоог дээшлүүлэх, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, Иргэний Зориг Намын мөрийн хөтөлбөрийн шинэчлэлд иргэдийн санаа бодлыг тусгахад чиглэгдэнэ.
СЭДЭВ:
“Монгол улсаа хэрхэн хөгжүүлэх вэ?” сэдвээр өөрсдийн мэдлэг, оюун ухаанд буй бодол, эргэцүүллээ уран сайхан илэрхийлж бичнэ.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Монгол Улсын 16-40 насны бүх иргэн
ХУГАЦАА:
2010 оны 2-р сарын 1-ны өдрөөс 3-р сарын 1-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд уралдаан зарлагдаж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Утга санаа, шинэ санал санаачлага, үгийн оновчтой сонголт, зөв бичих чадвар, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадвар сайн байна.
- Компьютерын бичиглэл Arial-12 шрифтээр бичсэн байна.
- Эссе 10 хуудас /нvvр/-наас хэтрэхгvй байна.
- Аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, анги, ажлын болон гэрийн хаяг, овог, нэр, регистрийн дугаар, төрсөн, он, сар өдөр, холбоо барих утас зэргийг бүрэн бичсэн байна.
- Уралдаанд ирүүлэх бичлэгийг зөвхөн э-шуудангаар, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар хүлээн авна.
- Хугацаа хоцорсон эсвэл дээрх шаардлагыг хангаагvй тохиолдолд эссе-г шалгаруулалтанд оруулахгvй.
БОЛЗОЛ:
Нэгдүгээр байр-1 Өргөмжлөл, 1 сая төгрөг
Хоёрдугаар байр-1 Өргөмжлөл, 500 мянган төгрөг
Гуравдугаар байр-1 Өргөмжлөл, 300 мянган төгрөг
Тусгай байр-10 Өргөмжлөл, тусгай шагнал
ШАЛГАРУУЛАЛТ:
Шалгаруулалтыг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн комисс шалгаруулж үр дүнг оролцогч бүрт мэдээлëýнэ.
Шагналыг 2010 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Иргэний Зориг Нам үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын хурал дээр гардуулна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
”ИРГЭНИЙ ЗОРИГ” ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО /ИЗЗХ/
“ИРГЭНИЙ ЗОРИГ” ОЮУТНЫ ХОЛБОО /ИЗОХ/
ХОЛБОО БАРИХ:
Э-шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Вэб: www.zaluus.mn
www.izn.mn