ИРГЭНИЙ ЗОРИГ НАМЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН
Иргэний Зориг Намын дарга
Санжаасүрэнгийн ОЮУН
Геологич мэргэжилтэй
Чех улсын Карлын Их Сургууль, Английн Кембрижийн Их Сургуулийг тус тус төгссөн. Шинжлэх ухааны доктор /Ph.D/
1998 оноос одоог хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Орос, англи, Чех хэлтэй.
“Зориг сан”-ийн тэргүүн, Азид ардчилал Шинэчлэлийг дэмжих Холбооны дэд тэргүүн, Монголын Геологчдын холбооны Ерөнхийлөгч.
Иргэний Зориг Намын дэд дарга
Цэрэндоржийн Ганхуяг
Багш, улс төр судлаач
Эрхүү хотын Багшийн Дээд сургууль, Эрхүү хотын Улс төрийн дээд сургууль, германы гадаад худалдааны Академи төгссөн.
1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2000 оноос одоог хүртэл ИЗН-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, сайдаар ажиллаж байсан.
Герман, Орос, Англи хэлтэй
Монголын Германы форумын удирдах зөвлөлийн гишүүн
Иргэний Зориг Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга
Мөнхчулууны ЗОРИГТ
Инженер, эдийн засагч мэргэжилтэй
Чех улсын Прага хотын Техникийн Их сургууль, Улаанбаатар хотын Техникийн Их сургуулийг төгссөн.
1992 оноос “Бодь Интернэшнл” компанийн ерөнхий захирал, 1996 оноос оноос Голомт банкны ТУЗ-ын гишүүнээр, 2004 оноос УИХ-ын гишүүнээр, 2008 оноос “Бодь Интернэшнл” группын Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан.
Герман, орос, англи хэлтэй.
Зүүн хойд Азийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн.