ИРГЭНИЙ ЗОРИГ НАМЫН БҮТЭЦ
ИРГЭНИЙ ЗОРИГ НАМЫН БҮТЭЦ
ИЗН нь дөрвөн жил тутам нэг удаа чуулах намын Их хурал, жил бүр чуулах 200 гишүүн бүхий Yндэсний хороо, сар бүр хуралдах 35 хүртэлх гишүүн бүхий Улс төрийн Зөвлөл, 5 гишүүн бүхий Хяналтын зөвлөл зэрэг байгууллагатай.
Намын гүйцэтгэх төв байгууллага нь Ерөнхий нарийн бичгийн даргын удирдлагад ажиллах Хэрэг эрхлэх газар байна.
Орон нутгийн намын байгууллага нь Намын хороо, намын үүрийн бүтцээр үйл ажиллагаа явуулдаг.
Намын дэргэд судалгааны “Жинлүүр” төв, Намын хөтөлбөр, Сургалт сурталчилгааны, Хүний нөөц сонгуулийн, Санхүүжилтийн, Намын байгуулалтын бодлогын зөвлөлүүд болон Ахмадын зөвлөл, “Иргэний Зориг” Залуучуудын холбоо, “Иргэний Зориг” Эмэгтэйчүүд Холбоо, “Иргэний Зориг” Оюутны Холбоо тус тус ажилладаг.