Лхагва, 9-р сар 08, 2010

Энд хайх зүйлээ бичнэ үү!

ИРГЭНИЙ ЗОРИГ НАМЫН ТОВЧ ТҮҮХ

            Иргэний Зориг Нам нь эгнээндээ 38 мянган гишүүдийг нэгтгэдэг, барууны үзэл баримтлалтай, ардчилсан төр, зах зээлийн эдийн засаг, хүмүүнлэг иргэний нийгмийн төлөө зорьж буй Монгол улсын засаг захиргааны бүх нэгжид төлөөлөлтэй, Дэлхийн Либерал интернэшнл холбооны жинхэнэ гишүүн, үндэсний хэмжээний улс төрийн хүчин мөн.

Иргэний Зориг Нам  /ИЗН/ бол шинэ үзэл санааны нам.

ИЗН 2000 оны гуравдугаар сарын 9-нд зохион байгуулах Их хурлаа хийж Иргэний Зориг Нам нэртэйгээр байгуулагдсан юм. Мөн онд болсон УИХ-ын ээлжит сонгуульд Монголын Ногоон намтай эвсэн оролцож, парламентад суудалтай болжээ.

2000 оны намар Монголын Төлөө нат /МТН/, Орон нутгийн хөгжлийн намууд /ОНХН/ татан буугдаж, Иргэний Зориг Намд нэгдэн орлоо.

2001 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗН Лувсандамбын Дашнямыг нэр дэвшүүлэн өрсөлдөв.

2002 онд Парламентын нам болох Иргэний Зориг Намд Монголын улс төрийн ууган намуудын нэг Монголын Бүгд Найрамдах Нам татан буугдаж нэгдсэнээр Иргэний Зориг-Бүгд Найрамадах Нам /ИЗ-БНН/ хэмээн нэрлэгдэх болжээ.

2004 онд ИЗ-БНН “Эх орон-Ардчилал” эвсэлд нэгдэн, УИХ-ын ээлжит сонгуульд оролцож таван нэр дэвшигчээс хоёр нь парламентад сонгогдсон.

2005 оноос ИЗ-БНН-ын үйл ажиллагаа өргөжин тэлж, намын дэргэд “Иргэний Зориг Залуучуудын Холбоо” байгуулагдав.

2006 оны нэгдүгээр сард намын ээлжит бус IV Их хурал хуралдаж, ИЗН албан ёсоор сөрөг хүчин болж ажиллахаа зарлаж, уламжлалт ИЗН гэсэн нэрээ сэргээн хэрэглэж эхлэв.

2007 оны арванхоёрдугаар сард үүссэн улс төрийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан шинэ Засгийн Газар эмхлэн байгуулах МАХН-ын саналыг хүлээн авснаар ИЗН эрх баригч хүчний байр сууринд шилжлээ.

2008 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө ИЗН-д МҮЭНН нэгдлээ. Энэ удаагийн сонгуульд ИЗН дангаараа оролцож, сонгогчдын 11%-ийн санал авч Монголын улстөрийн голлох хүчнүүдийн нэг болохоо баталсан ч сонгуулийн тогтолцооноос хамаарч парламентад нэг суудалтай үлджээ.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-тай хамтран ажиллах гэрээ байгуулан оролцож, улмаар ялалт байгуулан нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монгол Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгчаар сонгогдов. 

ИЗН нь Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, улстөрч Санжаасүрэнгийг Зоригийн улс үндэстнийхээ эрх ашгийг дээдлэх чигч шударга үйл хэргийг дээдлэн, үргэлжлүүлж байна.

ИЗН-ын үйл ажиллагаа нь “Шинээр сэтгэж, Шинээр хийх” зарчим дээр тулгуурладаг. Монголын сэргэн мандал нь уламжлал шинэчлэлийг эрхэмлэн эрчимт хөгжлийг номлодог тулгын гурван чулууны бодлогыг түшдэг бөгөөд онол үзлийн энэхүү баримтлал нь ИЗН-ын Монгол Улсаа хөгжүүлэх үйл ажиллагааны үндэс суурь мөн.

 

Цаг хугацаа

Цаг агаар