ИРГЭНИЙ ЗОРИГ НАМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
САЙН ЦАГИЙН БИД АВЧИРНА
ИЗН нь Монгол оронд хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулж, чадварлаг төр, хүчирхэг эдийн засаг, эвсэг харилцааг хөгжүүлэхийн төлөө тэмцэгч, үндэсний эрх ашиг, зөвшилцлийн зарчмыг эрхэмлэн мөрддөг, олон түмэнд нээлттэй улстөрийн хүчин мөн.
ИЗН нь дэлхийн нийтийн болон уугуул соёлын үнэт зүйлсийг уламжлан хөгжүүлж, гэр бүлийн хөгжлийг эрхэмлэн дээдэлж, хувийн өмчид суурилсан эдийн засаг, иргэн төвтэй нйигмийг хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэгч баруун төвийн байр суурь бүхий орчин үеийн нам юм.
ИЗН нь үйл ажиллагаандаа прагматик арга барилыг эрхэмлэдэг бөгөөөд дараахи зарчмыг баримтална. Үүнд:
-
Ìîíãîë îðîíä õ¿íëýã, àðä÷èëñàí, ÷èíýýëýã íèéãýì áàéãóóëàõûí òºëºº òýìöýõ
Нийгмийн эрх ашгийг хэсэг бүлэг болон хувийн эрх ашгаас ямагт дээгүүр тавих
Төр, засаг нь иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг байх
Нийгмийн хөгжлийн уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулж, бүтээлч ололтыг хөхүүлэн дэмжих
Аливаа асуудлыг хамтын оюун ухаан, бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан шийдвэрлэх
Хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалж олон ургальч үзлийг хөгжүүлж, цөөнхийн санаа бодолд бодитой ханддаг байх
Íèéãìèéí ñàéí ñàéõíû òºëºº, íýýëòòýé иргэний íèéãìèéí òºëºº, íèéãýìä øóäàðãà ¸ñ, õàðèóöëàãà, õÿíàëòûí òîãòîëöîîã òºëºâø¿¿ëýõ, Ñàéí çàñàãëàëûã áóé áîëãîõ
Yçýë áàðèìòëàë îéðîëöîî óëñ òºðèéí õ¿÷í¿¿äòýé èäýâõòýé õàìòðàí àæèëëàõ
ИЗН ард түмнийхээ эрх чөлөөт, баян чинээлэг амьдралын төлөө улстөрийн нам, бусад хүчинтэй хамтран ажиллаж, Монголын улстөрийн тэргүүлэгч тулгуур хүчний нэг байж, өөрийн мөрийн хөтөлбөр, эрхэм зорилгоо үнэнч, шударгаар хэрэгжүүлэхдээ ард түмэндээ тунхагласан болно.